2011-03-07
Эцэг эх танд өгөх зөвлөгөө. Сонирхож 1 үзээрэй.
Өмнөх үг 
     "...Хүүхэдтэй болохоосоо өмнө би өөрийгөө их сайн ээж болно гэж боддог байлаа. Хүүхдээ хэзээ ч загнаж, гар хүрэхгүй, бүх юмны учрыг тэвчээртэй тайлбарлан өгч, хүүхдээ сайн хүн болгон  хүмүүжүүлнэ гэж мөрөөддөгсөн. Гэтэл хоёр хүүхэдтэй болоод тэд маань өсч том болохын хэрээр энэ бүхэн үнэхээр амаргүй санагддаг болсон. Одоо би хүүхдүүдээ болохгүй юм хийх үед загнаж, хааяа алганы амт үзүүлчихдэг. Ингэх нь буруу, өөр арга хэрэглэх ёстой гэж боддог ч ямар арга хэрэглэхээ мэдэхгүй мухардчихаад байх юм. Надад хүүхдийн хүмүүжлийн шинэ арга туршлагын талаар мэдээлэл хэрэгтэй байна."
32 настай ээж
     Энэ ээжид тохиолдоод байгаа асуудалтай адил олон бэрхшээлүүд танд тохиолддог уу? Тэгвэл та энэхүү цуврал зөвлөгөөнүүдийг анхааралтай уншаад үзээрэй.
Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид:
1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэх чадвар олгох
2. Хүүхдээ мантан сайшаах
3. Өөрийнх нь үнэлэмжийг дээшлүүлэх
4. Хамтран ажиллах чадвар төлөвшүүлэх
5. Бие даах чадварт сургах 
6. Хүүхэддээ бие махбодын шийтгэл оногдуулахгүй байхыг чухалчлахыг анхаараарай.
Хичээл 1.
Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе.
"Хүүхдийг хүмүүжүүлэхдээ нэгэн цагт зайлшгүй бие даан амьдрахыг нь бас мартаж болохгүй." /Жозеф Жубер/
"Хүмүүжүүлэхэд гаргадаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал." /Готхольд Лессинг/

     Хүүхдээ насанд хүрч, хэзээ нэгэн цагт ээж, ааваасаа холдож тусдаа амьдрахдаа аливаа асуудлыг хэний ч оролцоогүйгээр шийдэж, бие даан амьдарч чаддаг болох явдал эцэг эх бидний нэг гол зорилго байдаг. 
     Хүүхдээ ийм биеэ даасан, өөртөө итгэлтэй болоход нь хэрхэн яаж туслах вэ? Үүний тулд та ...

Бичсэн: urgah naran | цаг: 20:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax